Японы сакура үзэх 5 өдрийн аяллын зөвлөгөө
Бүх мэдээ
2026 оны тавдугаар сарын 5Tokyoautumn30sec

Японы сакура үзэх 5 өдрийн аяллын зөвлөгөө

Sain bainauu bi Mongol hun

Киото

Нийтлэлч, зохиолч Баабар гуайн “Уг нь бид бултаараа хөдөөнийхөн” гэсэн нийтлэлийг уншигч та бүхэн санаж буй байх. Улаанбаатарт төрсөн, өссөн наяад оны төлөөлөл миний хувьд ч нийслэлд амьдарч буй ердөө хоёр дахь үе. Энэ удаад би “бид бүгдээрээ хөдөөнийхөн” гэдэг шиг монголчууд бүгдээрээ л “нүүрсчин” болцгоосныг сануулъя. Нүүрсний борлуулалтаас хамаарч манай улсын эдийн засаг өсөж, буурч ирсэн. Нүүрснээс улсын төсөв бүрдэж, түүгээр нь та бидний алхаж буй зам, талбай баригдаж, эмнэлэг, сургууль, багш, эмч нарын цалин, бүх төрлийн төрийн үйлчилгээг санхүүжүүлж, цаашлаад бусад бизнес ч цэцэглэж буй нь бид бүгдээрээ л сүүлийн 20 орчим жил шууд болон шууд бусаар нүүрснээс хамааралтай амьдарч ирсний нотолгоо билээ. Уул уурхайгаас, тэр дундаа нүүрсний үнэ, борлуулалтын хэмжээнээс шууд хамаарч буйг харуулах салбарын сонгодог жишээ бол ойн салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн дотор л гэхэд тус салбарын батлагдсан улсын төсөв 11 дахин нэмэгджээ. Энэ тухай Монгол орны ойн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт үндэсний VII хурлын үеэр эдийн засагч, судлаач О.Гомбожав “Ердөө дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд 4.2 тэрбум төгрөг байсан ойн салбарын улсын төсөв 2025 онд 47.7 тэрбум төгрөг болж, 11 дахин өссөн нь нэг талаас нүүрсний экспорт энэ хугацаанд 2.6 дахин өссөнтэй шууд холбоотойг харуулна. Нөгөө талд, 2025 онд батлагдсан 47.7 тэрбум төгрөгийн төсвийн гүйцэтгэл 30.1 тэрбум төгрөг болж буурсан нь ч 2025 оны нүүрсний үнийн бууралттай холбоотойгоор хийгдсэн улсын төсвийн тодотголтой шууд холбогдож байна. Манай улсын нүүрсний томоохон төслүүдийн батлагдсан ТЭЗҮ-ийг хугацаагаар тооцвол бидэнд өгөөжээ өгөх хугацаа 30 орчим жил. Өөрөөр хэлбэл, ойн салбар одоогийн арга замаараа буюу улсын төсвөөс шууд хамааралтайгаар цааш “амьдрах” хугацаа 30 жил л байх магадлалтай” талаар “Ойн эдийн засгийн боломж” илтгэлийн үеэрээ ярьж байв. Монголчууд бид уул уурхайгаас үл хамаарсан, бие даасан салбаруудыг хэрхэн бойжуулж, эдийн засгаа солонгоруулах талаар ярьсаар ирсэн ч бодит үр дүн бага төдийгүй хүрэн эдийн засгаасаа улам бүр хамааралтай болсоор байна. Гэвч оролдлого, хичээл зүтгэлээ ч бас алдаж болохгүй нь маргаангүй билээ. ОЙ ЭДИЙН ЗАСГИЙН БИЕ ДААСАН САЛБАР БОЛОХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Gallery

Аяллын агшнууд

Японы сакура үзэх 5 өдрийн аяллын зөвлөгөө gallery 1
Бүх мэдээ рүү буцах