АЯЛЛЫН ХУГАЦАА: 8 өдөр, 7 шөнө АЯЛЛЫН ҮНЭ: 1,090,000₮ ХҮҮХЭД: 890,000₮ /2-11нас зочид буудалд оргүй/ 1,090,000₮ /2-11нас зочид буудалд ортой/ Өдөр 1: Улаанбаатар-Замын-Үүд 16:00 УБТЗ-ын хүлээлгийн танхимд цагт цугларч, бүртгэлээ хийлгэсний дараагаар 16:40-д галт тэргэндээ сууснаар аялал эхэлнэ. /Плацкарт/ Өдөр 2 : Замын-Үүд-Эрээн-Жинин 07:20 цагт галт тэрэгнээс бууж, Замын-Үүд - Эрээн чиглэлийн автобусанд сууж, хил гаалиар нэвтэрнэ. Хилээр гарах хугацаа хилийн ачааллаас хамааран өөр байхыг анхаарна уу. Эрээн хотоос манай албан ёсны төлөөлөгч /хөтөч/ тосч авна. Аялагчид өдрийн хоолоо өөрсдийн зардлаар авч иднэ. Өдрийн хоолонд орсны дараагаар аяллын автобусаар Жинин чиглэлд явна. Датун хотод хүрч 33төрлийн халуун рашаантай амралтын цогцолборт амарна. (Оройн хоол) Өдөр 3 : Жинин - Датун Өглөөний цайны дараа Датун хот руу явна Датун хотод ирээд Фантэ паркед тоглоно Орой нь товлосон цагтаа цугларч оройн хоолоо идээд буудалдаа байрлан амарана (Өглөөний цай, Оройн хоол) Өдөр 4 : Датун - Мини Аватар - Хөх хот Өглөөний цайны дараа Мини аватар луу явна Мини Аватар нь шилэн гүүр, амьтны хүрээлэн, усан паркед тоглоно. Хөх хот руу явна Хөх хот ирснээр зочид буудалд байрлан, оройн хоолоо идээд амарна. (Өглөөний цай, Оройн хоол) Өдөр 5 : Хөх хот Өглөөний цай Өглөөний цайны дараагаар Өвөр Монголын шинжлэх ухаан технологын музье үзэж сонирхоно. Оройн хоолоо идээд, амарна. Аялагчид хүсвэл цааш чөлөөт цагаа өнгөрүүлж болно. (Өглөөний цай, Оройн хоол) Өдөр 6 : Хөх хот - Эрээн Өглөөний цай уусны дараагаар Хөх хот дах буудлаа хүлээлгэж өгнө. Эрээн хот чиглэлд аяллын автобусаар 5 цаг орчим явна. Эрээн хотод хүрч буудалдаа байрлан амарна (Өглөөний цай) Өдөр 7 : Эрээн - Замын-үүд Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг өнгөрүүлнэ Өдөр буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд хил гаалиар нэвтэрнэ Замын-Үүдэд хүрч Улаанбаатар чиглэлийн галт тэргэндээ сууна (Өглөөний цай) Өдөр 8 : Улаанбаатар 9:20 цагт галт тэрэг УБ хотод ирснээр аялал өндөрлөнө. АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС: Улаанбаатар – Хөх хот - Датун хүртэлх вагон, автобусны зардал Аяллын туршид байрлах зочид буудлууд Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал Хөтөлбөрт заагдсан хоолны зардал Монгол, Хятад хэлтэй хөтөч зардал Даатгалын зардал АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС: Хөтөлбөрт тусгагдаагүй хоолны зардал Чөлөөт өдрүүд болон чөлөөт цагийн үзвэр, үйлчилгээний зардал Хувийн хэрэглээний зардал