ЖИНИНЬ - МИНИ АВАТАР - ХӨХ ХОТ
Бүх хөтөлбөр
Гадаад

ЖИНИНЬ - МИНИ АВАТАР - ХӨХ ХОТ

АЯЛЛЫН ХУГАЦАА: 7 өдөр, 6 шөнө АЯЛЛЫН ҮНЭ: 880.000 ХҮҮХЭД: 660.000 /2-12нас зочид буудалд оргүй/ Өдөр 1: Улаанбаатар-Замын-Үүд 16:00 УБТЗ-ын хүлээлгийн танхимд цагт цугларч, бүртгэлээ хийлгэсний дараагаар 16:40-д галт тэргэндээ сууснаар аялал эхэлнэ./Плацкарт/ Өдөр 2 : Замын-Үүд-Эрээн-Жининь 07:20 цагт галт тэрэгнээс бууж, Замын-Үүд - Эрээн чиглэлийн автобусанд сууж, хил гаалиар нэвтэрнэ. Хилээр гарах хугацаа хилийн ачааллаас хамааран өөр байхыг анхаарна уу. Эрээн хотоос манай албан ёсны төлөөлөгч /хөтөч/ тосч аван өдрийн хоолонд орно(Буффет). Өдрийн хоолонд орсны дараагаар аяллын автобусаар Жининь чиглэлд явна. Орой нь Жининь дэх 5 одтой тансаг зэрэглэлийн, олон төрлийн рашаан, саунтай “Water World”-д амарч, оройн хоол иднэ. (Өдрийн хоол, Оройн хоол) Өдөр 3 : Жининь - Мини Аватар - Хөх хот Өглөөний цайны дараа “Хулын цамхаг” үзнэ. Жининь - Хөх хот чиглэлд хөдлөх ба замдаа “Мини Аватар” үзэж тоглоно.. Мини Аватар нь шилэн гүүр, амьтны хүрээлэн, усан парк зэргээс бүрддэг. Мини аватарт байрлах буудалдаа байрлан оройн хоолондоо ороод амарна. (Өглөөний цай, Оройн хоол) Өдөр 4 : Мини аватар - Хөх хот Өглөөний цай. Мини аватар - Хөххот явна. Хөххотод очоод шинжилгээ өгнө. (Шинжилгээ өгөхгүй хүмүүс байвал чөлөөт цагаараа шоппинг хийх боломжтой) Өвөр Монголын шинжлэх ухаан технологын музье үзэж сонирхоно. Далайн акуариум үзнэ. Гэрэлт гудамж үзнэ.(Алсыг харагч өөрсдөө 50yuan төлнө) Оройн хоолоо идээд, амарна. (Өглөөний цай, Оройн хоол) Өдөр 5 : Хөх хот - Эрээн Өглөөний цай уусны дараагаар Хөх хот дах буудлаа хүлээлгэж өгнө. Шинжилгээний хариугаа авна. Эрээн хот чиглэлд аяллын автобусаар 5 цаг орчим явна. Эрээн хот дах зочид буудалд байрлаад оройн хоолондоо орно. Чөлөөт цаг өнгөрүүлэх боломжтой. (Өглөөний цай, Оройн хоол) Өдөр 6 : Эрээн - Замын үүд - Улаанбаатар Өглөөний цай уусны дараагаар Эрээн хот дах зочид буудлаа хүлээлгэж өгнө. Эрээн - Замын үүд чиглэлд автобусанд сууж, хил гаалиар нэвтэрнэ. 18:05 Хил нэвтэрсний дараа УБ чиглэлийн галт тэргэнд сууна. (Өглөөний цай) Өдөр 7 : Улаанбаатар 9:20 цагт галт тэрэг УБ хотод ирснээр аялал өндөрлөнө. АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС: Улаанбаатар – Хөх хот хүртэлх вагон, автобусны зардал Аяллын туршид байрлах зочид буудлууд Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал Хөтөлбөрт заагдсан хоолны зардал Монгол, Хятад хэлтэй хөтөч зардал Даатгалын зардал АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ ЗҮЙЛС: Хөтөлбөрт тусгагдаагүй хоолны зардал Чөлөөт өдрүүд болон чөлөөт цагийн үзвэр, үйлчилгээний зардал Хувийн хэрэглээний зардал

PDF Itinerary

rednote-video-1773042255645.mp4

Татах