Өдөр 1: Улаанбаатар-Замын Үүд. 15:30 Галт тэрэгний буудал /Вокзал/ дээр цугларна . 16:40 Улаанбаатар-Замын Үүд чиглэлд галт тэрэг хөдөлнө. Энэ өдөр галт тэргэндээ хононо. Өдөр 2 : Замын-Үүд-Эрээн-Жининь 07:20 цагт галт тэрэгнээс бууж, Замын-Үүд - Эрээн чиглэлийн автобусанд сууж, хил гаалиар нэвтэрнэ. Хилээр гарах хугацаа хилийн ачааллаас хамааран өөр байхыг анхаарна уу. Эрээн хотоос манай албан ёсны төлөөлөгч /хөтөч/ тосч аван өдрийн хоолоо иднэ.. Өдрийн хоолонд орсны дараагаар аяллын автобусаар Жининь чиглэлд явна. Орой нь Жининь дэх 5 одтой тансаг зэрэглэлийн, олон төрлийн рашаан, саунтай “Water World”-д амарч, оройн хоол иднэ. (Өдрийн хоол, Оройн хоол) Өдөр 3: Утай Өглөөний цайны дараа аяллын автобусаар Утай чиглэлд явна Утайд хүрч 1080 шатаар Хар Лавайт оргил руу шатаар эсвэл дүүжин тэргээр гарч оюун ухааны бурхан Таван их Манзуширт мөргөл үйлдэж,адис хүртэнэ. Оройн хоол. Буудалдаа байрлана амарна. (Өглөөний цай, Оройн хоол) Өдөр 4: Утай Өглөөний цайны дараа Хятад төдийгүй дэлхийд алдартай бурхан шашны сүрлэг сайхан Эхи Умай, Лусыг дарсан сүм болон 108 шатаар дээш гарч Бодисадвагын орноор мөргөл хийнэ. Оройн хоол. Буудалдаа байрлана амарна. (Өглөөний цай, Оройн хоол) Өдөр 5: Утай-Хөххот Өглөөний цай. Автобус аар Утайгаас Хөххот руу явна. Хөх хотод ирснээр чөлөөт цаг. Дараа нь буудалдаа байрлан амарна. Оройн хоол (Өглөөний цай, Оройн хоол) Өдөр 6: Хөххот-Эрээн Өглөөний цай. Өвөр Монголын музей үзнэ. Автобусаар Хөх хотоос Эрээн рүү явна. Эрээн хотод хүрч буудалдаа байрлан амарна (Өглөөний цай) Өдөр 7 : Эрээн-Замын Үүд -Улаанбаатар Өглөөний цай уусны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгч автобусандаа сууж хил гааль аар нэвтрэнэ. 18:05 галт тэрэг УБ чиглэлд хөдөлнө. (Өглөөний цай Өдөр 8 : Улаанбаатар 09:20 Улаанбаатар хотод ирнэ.